Сонин хачин

“True Beauty” цувралын дараагийн ангид…

tvN’-ын True Beauty” цувралын дараагийн ангийн Hwang In Yeob, Moon Ga Young, болон Yeo Joo Ha нарын хэсгийн зургийг цацлаа!

“True Beauty” хэмээх вэбтүүнээс сэдэвлэсэн романтик, инээдмийн цуврал нь царай муутай төрхөө нүүр будгаар нуудаг Им Жү Гён хэмээх охины тухай өгүүлдэг билээ.

Тэрээр сургуулийнхаа алдартай хөвгүүн И Су У-тай уулзаж нууцаа хуваалцан дотноссоноор үйл явдал өрнөнө.

Spoiler

Өнгөрсөн 7 хоногийн ангид Им Жү Гён Хан Сө Жүний мотоцикл унадгаа ээжээсээ нуудаг сул талыг нь олж мэдсэн. Харин төгсгөлийн хэсэгт Хан Сө Жүн Им Жү Гёнд мотоциклын түлхүүрээ өгч “Чи намайг мотоцикл битгий уна гэж хэлсэн байхаа. Цаашид би зөвхөн чамайг л сонсоно” гэж хэлсэн нь тэдний ирээдүйн харилцааны эхлэлийг тавьсан гэхэд болно.

Шинээр цацагдсан зурагт Хан Сө Жүн шүршүүрээс гарч ирж буй дүрс байна. Өөр нэг зурагт Им Жү Гён шоконд орсон байна. Хан Сө Жүн ч Им Жү Гёныг санамсаргүй хараад гайхсан харагдана.

Энэ 7 хоногийн ангид Им Жү Гён Хан Сө Жүны байшинд зочлох нь ээ. Урьдчилсан зурагт тэрээр Хан Сө Жүний дүү Хан Гү Үний нүүрийг будаж байгаа нь харагдаж байна. Яагаад Им Жү Гён тэдний гэрт зочилсон болон тэдний дунд ямар түүх өрнөснийг дараагийн ангиас хүлээн авч үзээрэй

5-р анги 11-р сарын 23-ны 10:30 минутаас цацагдана.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button